Түргэний эмч нарын уриа:
«Оройтож ирэх тусам онош оновчтой»
Хэрэв удаан уулзаагүй байсан танил чинь гэнэт хүрээд ирвэл өрсөж мөнгө зээлэхээ мартуузай.
Хэрэв мөнгө хараад сэтгэл чинь баясахгүй байгаа бол тэр мөнгө таных биш юм.Автобусын жолооч үхэшгүй мөнхийн амьдралд итгэдэг бол тээж яваа зорчигчдод нь үргэлж үхлийн аюул тулгардаг гэсэн үг.
Чамаас нэг удаа урвасан бол урвагчийн буруу. Харин хоёр удаа урвасан бол цэвэр чиний буруу.
Удаан шивдэг оператор ээрүү редактортой хамтран ажиллана.
-Зөөгч өө танаай хуушуур чинь ямар халуун юм бэ?
-Yлээгээд идээч дээ...
-Би үлээж үзсэн л дээ. Гэхдээ үлээхээр нисээд алга болчихоод байх юм байна шүү дээ.
-Хөөе хоёулаа явж бассейнд сэлэх үү?
-Яах юм бэ? Нэгд би сэлж чадахгүй, хоёр шээс хүрэхгүй байна.
Өнхрүүш саунаас гараад явж байна гэнэ. Тэгснээ гэнэт зогтусан духан дундууруу алгадаснаа:
-Өөр хар тэнэг чинь толгойгоо угаахаа мартчихсан байна ш дээ гэж гэнэ.
Сэтгэцийн эмгэгийн эмнэлгийн хүлээн авах.
-Та хэзээнээс эхлээд өөрийгөө нохой гэж бодох болсон бэ?
-Бүр дээр, гөлөг байхаасаа л ...
-Зөөгч өө танай энэ хоол чинь шөл гэхэд шөл биш нэг тийм хачин амттай ус л байна шүү дээ
-Яг ш дээ. Хачин амттай биш харин буцалсан ус юм шүү наадах чинь.
-Хөөе наад цонхоо хаагаач ээ. Гадаа хүйтэн байна ш дээ.
-Тэгээд намайг цонх хаачихвал гадаа дулаахан болох юм уу?
-Чи яагаад суугаагаараа түлээ хагалаад байгаа юм бэ?
-Хэвтээгээр хагалах гэсэн чинь болохгүй юм аа.
Бичлэг
