
Эхлээд өөрийн төрсөн өдөр, он сарыг нэм. Ингэхэд 1 -9 хүртлэх тоо гарч байх ёстой. Жишээ нь, та 1963 оны 8-р сарын 29 нь төрсөн гэж бодъё. (29.08.1963) 2+9+0+8+1+9+6+3=38. Бий болсон тоог 3+8=11 нэмнэ. Үүнийгээ задлаад 1+1=2. Таны тоо-2.Би өөрийнхөө бодлоо 9 гарч байна шүү.
задлахдаа анхний тоон үржигдэхүүнд задлана шүү!!!
Одоо дүнгээ гарга.
1. Та ХIХ-р зуунд Умард хязгаарт амьдарч байсан эр хүн. Та маш эрэмгий дайчин, анчин хүн байсан.
2. Өмнөд Америкт та эмэгтэй хүн болж төрсөн. ХVIII-р зуунд амьдарч байсан бөгөөд хурц тод амьдралд дуртай нэгэн байсан. Бүжгээр талхныхаа мөнгийг олдог байв3. Та эрэгтэй хүн байсан бөгөөд XII-р зуунд Францад амьдарч байжээ. Амьтан, ургамалд маш хайртай байж. Ажил мэргэжил чинь үүнтэй холбоотой /цэцэрлэгч, морин тэрэгч, тариачин/ байсан байна.
4. Та эр хүн байсан бөгөөд Италид Х-р зууны дунд үед төржээ. Та гудамжны хөгжимчний оргилуун амьдралаар амьдарч байв. Та маш ядуу нэгэн байсан.
5. Та өмнөх амьдралдаа дайн тулаанд их оролцож байжээ. Та офицер эсвэл цэрэг байсан бөгөөд Санкт-Петербург эсвэл Финляндад ХVIII-р зууны сүүл үед амьдарч байсан.
6. Таны өмнөх амьдралд далайн дээрэмчин байсан байж болох. XVIII-р зуунд Португалд төрсөн боловч дэлхийгээр нэг хэрэн тэнэдэг байжээ. Өмнөх амьдралдаа та азгүй нэгэн байсан.
7. Та мэргэ төлгө буулгадаг, илбэч эмэгтэй байжээ. XII зуунд Бирмд төрсөн байна.
8. V-р зуунд та Германд мастер, уран дархан байжээ. Таны мэргэжил төмөртэй холбоотой байсан.
9. Та XVI-р зуунд Шотландад амьдарч байсан. Язгууртан, мэдлэг боловсролтой эмэгтэй байв.
уг мэдээг мөрөөдлөөс авсан болно...