Нэг хүүхэн циркчин залуутай суужээ. Нэг сарын дараа 2 хөгшинд охиноос нь захиа иржээ.
- Бид сайн. Бид 2 секс хийдээ есөн жороор үздэг. Нэг удаа бүүр манай хүн шүүгээн дээрээс үсэрч байгаад хийсэн гэжээ. Yүнийг уншсан хоёр хөгшин тэгж сексдэхээр болжээ. Өвгөн шүүгээн дээр гарж байгаад үсрээд оруутал эмгэн:
- Ёооо ямар гоё юм бээ гэхэд өвгөн
- Yхсэний чинь гоё алив наад өвдөг гаргаадах...
Ээж нь хүүтэйгээн усанд орж байв
Хүү нь ээжийнхээ юу вэ гэж асуужээ
-аан сүхдүүлчихсэн юмаа гэжээ
Гэтэл хүү нь
- Юуу, алаа юуу гэжээ
нэгэн вампир цайны газар орж ирээд буцалсан ус захиалж гэнэ. үйлчлэгч ихэд гайхан авчран өгхөд хэрэглэсэн дамсаг гаргаж ирээд ингээд л LIPTON.
Нарийн бичиг хүүхэн:
-Захирал аа, би таныг ямар царай муутай, халзан, хөгшин хүн болохыг өөрөө үзэж хараад дэмий хардахаа болиг гэж бодоод сүйт залуугаа дагуулаад ирлээ гэснээ өндөр, царайлиг, Юндэн гөөгөө шиг залуу дагуулсаар өрөөнд нь шууд ороод ирж гэнэ.
Чапаев, Петька хоёр тагнуулд явжээ. Тэгээд ногоон зүлэг, ногоон мөчир, ногоон навчис, алаг эрвээхий гээд байгаалийн сайхныг цог бүрдсэн ойн цоорхойд ирэв. Чапаев нь дарга болохоор Петькагаа явж тагнуулдчихаад ир, гутлаа тайлж хөлөө амраагаад байя гэжээ. Петька цагаантнуудыг тагначихаад эргээд иртэл нөгөө сайхан моднууд нь хатаад, навч, зүлэг нь гандаад, шувуу ч жиргэхгүй, эрвээхий ч нисэхгүй болчихсон ойн цоорхой нь будаа болчихсон байна гэнэ. Гайхаад эргэн тойрноо хартал Чапаев ойн цоорхойн голд “Гутлаа дэмий л тайлждээ” гэсээр толгойгоо маажин зогсож байна гэнэ.
-Петька, чи оймсоо угаагаад бүр цоорчээ..
-Хаанаас даа, зүгээр шөнөөр гэрэлтээд унтуулахгүй болчихоор нь аргагүйн эрхэнд л угааж байна.
Одесса хотын нэгэн байр. Хоёр давхарын цонх онгойсноо:
-Циля эгч ээ, танай Яша хүү чинь энэ булангийн цаана баас идээд байна шүү..
Дөрвөн давхарын цонх нээгдэн:
-Яша хүү минь чи тэнд пологтолоо идэж болохгүй шүү, гэртээ орж ирээд кофе ууна гэдгээ мэдэж байгаа биз гэх эмэгтэй хүний дуу гарчээ.
Юу ч хамаагүй уудаг архичин эр үсчний газар орж ирээд үсчин өөд үүлээгээд:
-Танайд ийм үнэртэй ус байна уу гэвэл цаадах нь:
-Байхгүй ээ…
-Тэгээд ямар нь байгаа юм бэ?
-Хөөөө…, ийм байна ..
-Ай, наадах чинь дараа нь муухай шартуулаад байдаг дэмий эд, хэрэггүй.
-Гурван программчинд өөрийн бизнес эхлүүлэх ямар боломж байна?
-Нэг вирус бичээд, нөгөөх нь антивирус бичихэд л хангалттай.
-Тэгвэл гурав дахь юу хийх юм бэ?
-Тэр бүхнийг нь ажлуулах үйлдлийн системийг бүтээхгүй юу...
«Та интернэт ашигладаг уу» гэсэн сэдвээр санал асуулга явуулахад хамрагдсан хүмүүс 100% «тийм» гэсэн хариу өгсөн нь манай улсад харилцаа, холбооны шинэ технологи ямаршуу түвшинд хөгжиж байгааг харуулсан хэрэг юм.
P.S. Санал асуулгыг интернэтээр явуулсан байна.
Программчин Бат чатлаж байгаад 16 настай Дулмаатай танилцжээ. Батыг зургаа явуулаач гэхээр нь Дулмаа одоохон гэсэн юм байж. Дулмаа нь зөвхөн ВМР формат гэдгийг мэддэг бөгөөд зураг нь 16 МВ. Батын коннект нь 2400-ийнх, холбоо нь 20 минут тутам тасарч дахин холболт хийхэд 3 минут болох бөгөөд 3.00-6.00 цагуудын хооронд холболт үнэгүй байдаг байжээ.
Асуулт: Программчин Батыг Дулмаагийн зургийг татаж дуусах үед Дулмаа хэдэн настай байх вэ?
-Хөөе энэ танай хүү ямар хурдан өсдөг юм бэ? Чи арай орой болгон чихнээс нь өргөөд байдаг юм биш биз?
-Хаанаас даа. Зүгээр л орой болгон компьютерийнх нь дэлгэцийг 5 см-аар өндөрлөчихдөг юм…
Нэг компьютерийн ард суун зогсоо зайгүй юм шивэн ажиллана. Гэтэл гэнэт цонхоор нь цаасанд ороосон тоосго орж ирээд мониторыг оноод будаа болгочихов. Уурласандаа боож үхэх шахсан эр тоосгыг авч ороосон цаасыг нь дэлгэж үзвэл «Хамгийн хямд үнээр чанартай монитор зарна. Утас ....» гээд биччихсэн байж.
Хэрэв та имэйлээр маш нууц захидал авсан бол уншсаныхаа дараа түүнийгээ принтерлэн гаргаад юу ч үлдээлгүй идэх хэрэгтэй.
Даваа гараг үгүй мөн хүнд өдөр шүү. Ажлын бусад өдрүүдэд интернэтэд холбогдоод зөвхөн өмнөх өдрийн онигонуудыг унших хэрэгтэй болдог бол даваа гарагт л бямба, нямыг онигонуудыг бөөнд нь унших хэрэг гарах юм.
Антивирусын программ бичдэг хүмүүсийг амьдралыг баталгаатай болгохын тулд вирусын программыг зохиодог юм.
-Амьдралын утга учир юунд байдаг вэ?
-Интернэтийн сүлжээ байхгүй байгаа тул яг одоо хариулж чадахгүй нь..
Программчин эр ажлаасаа тарж ирээд эхнэртэйгээ ярилцаж байна.
Нөхөр:
-Good eүening dear, Im now iogged in.
Эхнэр:
-Чи талх авсан ууө
-Bad command or filename.
-Би чамайг ажилдаа явахад чинь л захисан биз дээ.
-Erroneous sytax.Abortө
-Мартаснаас шинэ зурагт авах юм болоод байсан яасан бэө
-Үariable not found…
-Тэгвэл ядаж надад зээлийнхээ картыг өгчих. Би өөрөө дэлгүүр явъя.
-Sharing Үiolation.Access denied…
-Чи надад хайртай юмуу эсвэл тэр өөрийнхөө компьютерт хайртай юмуу. Эсвэл бүр намайг доромжлоод байгаа юмуу.
-Too many parameters…
-Чам шиг юмтай хэрэггүй л сууж дээ.
-Data type mismatch…
-Чи ер нь дүйнгэ нөхөр л дөө…
-Its by Default.
-Ингэхэд цалин чинь буусан ууө
-File in use… Try after some time..
-Ингэхэд чи ер нь намайг хэн гэж бодоод байгаа юм бэө
Ажил дээрээ ирээд интернэтэд холбогдох гээд компьютерээ асах гэсэн чинь асдаггүй байна ш дээ. Тэгээд аргагүй эрхэнд ажлаа хийсэн дээ.
Зөвлөгөө
-Байна уу? Би сая танаахаас компьютер худалдаж авсан юм аа. Тэгсэн чинь хулганаа пээдэн дээгүүрээ явуулаад захад нь тулгачихсан байхад курсор нь дэлгэцний захад тулахгүй байх юм яах вэ?
-Хулганаа өргөөд пээдээ урагшлуул. Дараа хулганаа буулгаад үргэлжлүүлэн хөдөлгө. Цаашид иймэрхүү байдалд орохгүйн тулд 4 пээдийг хооронд нь скочдоод бэлдчих.
Бичлэг
