"http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-transitional.dtd"> Сэрэмжлүүлэг!!! :|: Хүмүүсээ амьддаа бие биесээ хайрла...
85277
2012-04-04
Сэрэмжлүүлэг!!!
iOS 5.1 үйлдлийн систем, тодруулбал iPad 2, iPad 3, iPhone 4, iPhone 4S гар утаснуудад зориулагдсан шинэ аюултай trojan вэбүүдээр тархаад байна. Компьютеруудад зориулсан аюулгүй байдлын программ бүтээгч хамгийн том компани болох Symantec компани анхаарлын төвд байдаг Android болон iPhone OS гэсэн хоёр үйлдлийн системүүдийн ухаалаг гар утаснуудын үйлдлийн системүүд дээр судалгаа явуулсан бөгөөд судалгааны үр дүн үнэхээр сэтгэл түгшээм гарсан байна. Энэ нь дээрх үйлдлийн систем бүхий төхөөрөмжүүдийг ашиглагчдын хувьд аюулын харанга дэлдэж байгааг сануулсан хэрэг юм. Тэд вирусын эсрэг бүтээгдэхүүн бүтээж борлуулдаг учир вируснууд байдаг хэмээдэг олонхын яриаг хойш тавиад Symantec компаний хийсэн судалгааны үр дүнтэй танилцъя. Энэхүү вирусын технологийн үүсэл нь Орос байсан боловч Trojan вирусын үйл ажиллагааны хүрээг улам бүр нэмэгдүүлэн автоматаар бүх Европ даяарх утасны дугаарууд руу текст мессэж илгээж байна. Та хэрхэн Trojan-уудтай тэмцэж чадах вэ? Мөн анти-вирусын компаниуд энэ тал дээр ямар үйл ажиллагаа явуулж байна вэ? Symantec-ын аюулгүй байдлын менежер Vikram Thakur-ын хэлснээр тэд энэхүү олон янзын хэлбэр, шинж чанар бүхий өөрөөр хэлбэл дотоод хэсгүүдээ тасралтгүй өөрчилж байдгийн улмаас сөрөг цохилт хийхэд илүү төвөгтэй байдал учруулж байгаа энэ вирусыг судалж байгаа гэнэ. Түүнчлэн Kasperski Lab-д ажилладаг судлаачдын нэг Tim Armstrong мөн л адил зүйлийг хэлснээс гадна энэхүү Trojan нь өөрчлөлтүүдийнхээ дээд үед өөрийгөө бүтээж байгаа нь түүнийг таних, зогсооход илүү төвөгтэй болгож байна гэсэн байна. Бид хэрхэн вируснууд болон malware-уудтай тэмцэх вэ? Үүний тулд юуны түрүүн найдвартай эх үүсвэрүүдээс app-ууд татах хэрэгтэй. Энэ нь мэдээж хэрэг албан ёсны зүйлийг л хэрэглэ гэсэн үг. Хуурамч jailbreak-ийн танилцуулга бүхий интернэт хуудсуудад энэхүү вирустай арр-ууд тарсан байгаа. Тиймээс UNLOCK NOW FREE гэсэн үгэнд хууртагдах хэрэггүй юм. iOS төхөөрөмжүүдээс (iPhone, iPad, iPod touch) энэ хуудсууд руу орох хэрэггүй. Хэрвээ та аль хэдийн орчихсон бол DOWNLOAD UNLOCK 2 NOW FREE гэсэн хөдөлгөөнт текстийг харах болно. Энэ нь та аль хэдийнээ хожимдсон гэсэн үг бөгөөд сим болон төхөөрөмжин дээрх таны мэдээлэл арчигдсан байх болно. Хэрвээ та iPhone эсвэл iPad төхөөрөмжүүдэд зориулсан Jailbreak эсвэл Unlock-ын тухай мэдээлэл хайж байгаа бол зөвхөн Mac эсвэл PC-нээс хайх хэрэгтэй, iOS төхөөрөмжөөр үүнийг хийх хэрэггүй. Хэрвээ та iPhone эсвэл iPad төхөөрөмжүүдээс iPhone эсвэл iPad төхөөрөмжүүдэд зориулсан Jailbreak эсвэл Unlock-ын тухай мэдээлэл хайх дуртай бол найдвартай эх сурвалжуудаас хайх хэрэгтэй. Жишээлбэл: blog.iphone-dev.org, gdeluxe.com, ih8sn0w.com, chronic-dev.org гэх мэт. Эцэст нь хэлэхэд энэ вирусыг удахгүй амьд үлдэх боломжгүй болох хүртэл интернэтийн бүх хэрэглэгчдэд сэрэмжлүүлэх мэдээг түгээх хэрэгтэй гэдэгтэй та бүхэн санал нийлэх бизээ.
Бичсэн: vampire | цаг: 12:19 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


peeh
Yooh bur aidastai bolchloo odoo yaanaa. ulam tsaash ni delgeruulnee...
Бичсэн: yoooy!!! (зочин) цаг: 12:24, 2012-04-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax